Бидний тухай

Эрхэм сурагчид, эцэг эхчүүд, хамтран ажиллагчиддаа баяртайгаар мэндчилж байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын “Нандин горхи” сургууль нь таньтай хамтран ажиллаж, ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа бид бахархдаг. Манай сургуулийн хамт олон “сурагч төвтэй сургалт”-ыг эрхэмлэж, хүүхэд бүрийн онцлог, авьяасыг нээн хөгжүүлэх, тэднийг бие даан сэтгэдэг, хариуцлагатай, нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Орчин үеийн шаардлага хангасан сургалтын орчин, туршлагатай багш нар, өргөн хүрээний дугуйлан, клуб, үйл ажиллагаагаар дамжуулан сурагч бүрийн хөгжлийн замыг гэрэлтүүлэх нь бидний зорилго билээ. Эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн бүхий л талтай хамтран ажилласнаар бид хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлэх итгэлтэй алхмуудыг хамтдаа хийх болно. Эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн бүхий л талтай хамтран ажилласнаар бид хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлэх итгэлтэй алхмуудыг хамтдаа хийх болно. Та бүхэнд сурч хөгжих, хамтдаа амжилт бүтээх аялалдаа тавтай морилно уу.

Хүндэтгэсэн,

“Нандин горхи” сургуулийн захирал Д.УРАНЧИМЭГ

Монгол Улсын боловсролын салбарт манлайлах үүрэг гүйцэтгэж, сурагч бүрийн онцлогт тохирсон хөгжлийн орчинг бүрдүүлж, сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэн, өв соёл, үнэт зүйлсээ эрхэмлэсэн дэлхийд үнэлэгдэх боловсрол эзэмшсэн иргэнийг бэлтгэх байгууллага болно.

Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий багш нар

Сурагч төвтэй сургалт

Хүүхдийн авьяас чадвар, сонирхлыг дэмжих олон талт хөтөлбөр

Эцэг эхийн оролцоог хүндэтгэх хамтын ажиллагаа

Шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй ирээдүйн  дэлхийн иргэнийг төлөвлшүүлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын “Нандин горхи” сургууль нь Монгол Улсын боловсролын тогтолцооны хүрээнд ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, туршлагатай багш хамт олонтой сургууль юм. Ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөр Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт урлаг, спорт, шинжлэх ухааны дугуйлан, клубууд Сурагчдын хүмүүжил төлөвшлийг дэмжих арга хэмжээ, нийгмийн үйл ажиллагаа явуулдаг. “Нандин горхи” сургуулийн сурагчид жил бүр улсын болон нийслэлийн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, шилдэг амжилт үзүүлдэг. Төгсөгчид дотоод, гадаадын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж, ирээдүйн мэргэжилтэн, манлайлагчид болон төлөвшиж байна. 


nandincreek.edu.mn

NCS Nandin Creek School,  Zaisan toiruu, Khan-Uul district, Ulaanbaatar city, Mongolia 17023

e-mail: info@nandincreek.edu.mn