9А- зочин багш сэтгэл судлаач Эрдэнэцэцэг
8А- “Амьдралд ойрхон харилцаа” сургалтыг үүсгэн байгуулсан сургагч багш Ч.Отгонбаяр удирдан явууллаа.
Хүүхдүүд маань дараах чухал сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдлэг, зөв ойлголтыг авсан байна:
• Vape тамхины хэрэглээ, анхаарах асуудлууд
• Гар утасны зохистой хэрэглээ
• Үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн ангид байх вэ?
• Эцэг эх, багш нар танд яагаад анхаарал хандуулдаг вэ? — “Тэдний ач тусын тухай ойлголт”
• Мэргэжил сонгоход анхаарах асуудал
• Хийжүүлсэн ундааны буруу хэрэглээ
• Хов зөөхийн хор уршиг
Эдгээр хичээлүүдээр дамжуулан хүүхдүүд маань чухал мэдлэг, мэдээллийг авсан байна.
Хичээлд идэвхтэй оролцож, цаг заваа гарган оролцсон зочин багш нартаа болон эцэг эхчүүддээ баярлалаа.


